Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийлээ.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа жлынхаа хүрээнд мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар гараад байна. 

Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа. 

Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байгаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тогтоосон хорио цээрийн дэглэмийг ард иргэд мөрдөн ёстой. Зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлуудыг бид барьж аваад халдвар гаргахгүй ажиллаж байгаа. Улс орны хэмжээнд хүндэрсэн нөхцөл байдал одоогоор алга.

Ард иргэд маань хамгийн түрүүнд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул заналхийлэхийг Та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн санаачилга ухамсар өвчний халдвар тархахаас нөлөөлөхөд чухал нөлөөтэй байгаа. 

Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас ЭМ-ын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн нэмээд 20.6 тэрбумыг шийдээд явж байгаа.

Цаашдаа бид 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан үндсэндээ 200 тэрбум төгрөг зарцуулж байгааг хэлмээр байна.

Энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар боллоо.

1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
 
2. Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
 
3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас  аравдугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөлж байна.
 
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
 
5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
 
6. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна. 
 
7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.

Эдгээр арга хэмжээнд 5.1 их наяд төгрөг зарцуулна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.