Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ тус улсыг хар тамхины терроризмд буруутгасныг үндэслэлгүй гэж мэдэгджээ. “Венесуэл улс сүүлийн 15 жилийн хугацаанд хар тамхитай тэмцэхэд дээд зэргээр ажилласан” гэж Мадуро онцолсон байна.

Тэрбээр мөн хар тамхитай улс Колумбад бий болсон гэжээ.

АНУ Венесуэлийг ингэж буруутгаж байгаагаараа “COVID-19”-ийн халдвар улсад нь эрчимтэй тархаж байгаа явдлаас дэлхийн анхаарлыг сарниулахыг оролдож байна гэж Мадуро үзэж байгаа аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсын удирдлагууд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог “баривчлах эсвэл буруутай гэж үзэхэд” хүргэх мэдээлэлд зориулж 15 сая ам.долларын шагнал олгохоор болсныг мэдэгджээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.