О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах биш, наашлуулах ёстой


УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах тухай Ерөнхийлөгчийн уриалгыг эсэргүүцэж, өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг үзсэн. Үндсэн гурван асуудлыг уриалж байх шиг байна. Нэгт, төсвөө тодотгоод сонгуульд гарах зардлыг цар тахлын энэ үед ашиглах, Хоёрт, удирдлагыг гартаа авах хүсэлтэйгээ илэрхийлж. Гуравт, УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга байсан.

Нэгдүгээрт, сонгуулийг хойшлуулж болохгүй. Харин ч сонгууль урагшлах ёстой. Явах хүнээр "Ачаа бүү татуул" гэж үг байдаг. Өнөөдөр ард түмэн аль хэдийн сонголтоо хийчихээд шинэ парламентаас олон зүйлийг хүлээж байна. Иргэдийн хүсч байгаа олон асуудлыг энэ удаагийн Засгийн газар огт хийхгүй байгаа. Юм хийхгүй УИХ, Засгийн газрыг удаан байлгах буруу.

Харин хурдан хийгээчээ гэдэг санал тавиад байна. Сураг дуулахад МАН-ынхан шинэ морьдоо тойрог дээрээ сойх гэсэн чинь иргэд нь таньж мэдэхгүй байгаан билээ. Тэгэхээр тэд нарыгаа сонгогчдод таниулж, мэдүүлэх хугацаа хэрэгтэй учир санал аваад байна гэж би харсан. Мэдээж энэ бол сураг учир би баталж чадахгүй.

Төсөв тодотгох дээр би санал нэг байгаа. Гэхдээ сонгуулийн төсөв 20 тэрбум, 21 аймагт. Төртэй юм чин төсөв гаралгүй яахав. Харин төсөв тодотгохдоо ХЗЯ-ны засвар, Сангийн яамны засвар зэрэг худалдан авалтуудаа хойшлуулаад тодотгож болно. Түүнээс сонгуулийн төсвийг болиулаач гэдэг нь хэзээ ч сонгууль хийхгүй гэж байгаатай адил. Хойшлуулсан ч сонгууль хийнэ. Тэр төсөв бол ажилчдын мөнгө. Тэвчиж болох зардал аа тодотгох хэрэгтэй" гэв.

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-03-27 ip: 202.9.40.82

    Энэ гөл өөн юу хуцаад бнаа