Олон улсын “World Music” онлайн фестиваль зохиогдоно


Covid-19 халдвар дэлхий нийтийг хамарч буй энэ цагт нэгдмэл хүчтэй даван туулахад урлагийн мэргэжлийн сургуулийн хувьд хувь нэмрээ оруулах болсон талаар Монгол Улсын Консерваторийн удирдлага болоод багш нарын төлөөлөл өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа.

Тэд авьяаслаг багш, сурагчдынхаа онцгой бүтээлүүдийг цахимаар болон телевизээр өдөр бүр толилуулан соёл урлаг, сонгодог бүтээлүүдээр ард иргэдийг соён гэгээрүүлэхээр төлөвлөгөө гарган шамдан ажиллаж байгаагаа дуулгав.

Мөн коронавируст халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаатай Консерваториудтай хамтран “World Music” онлайн фестивалийг эхлүүлж байгаа юм байна.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Ө.Энхтүвшин ард иргэдийг соён гэгээрүүлэх санаачилга гарган ажиллаж байгаад чин сэтгэлээсээ  талархаж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Консерваторийн нийт багш ажилтан албан хаагчдын зүгээс “Улсын Онцгой Комисс”-т таван сая төгрөгийн хандив, дэмжлэг өргөлөө.

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.