НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг суллажээ


НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс цаашид цагдан хорих арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд гуравдугаар сарын 24-нд батлан даалтаар гаргажээ. Одоогоор энэ тухай шүүхийн албан ёсны хэвлэлийн мэдээ хараахан гараагүй байна.

Өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, дөрвөн жилийн хорих ял оноосон.

Харин Ц.Сандуй анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох гомдлыг хэлэлцээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байсан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.