ҮЭ-ийн холбоодын дарга нар цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа


Дэлхий даяар Covid-19 вирусийн дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн сарын 26-нд Улсын онцгой комиссоос улс орон даяар хөл хорио тогтоож эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү вирусийн дэгдэлтийн улмаас МҮЭ-ийн холбооноос төлөвлөсөн цаг үеийн зарим төлөвлөгөөт ажил хойшлогдоод буй юм. Үүнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр буюу 2020.03.16 нд салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны харьяа газар, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын санхүү эдийн засгийг тогтвортой байлгах, гишүүдийн өмнө тулгамдаж буй хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн Улс орон даяар онц байдал тогтоосонтой холбогдуулан ард түмний эрүүл аюулгүй байдлыг хангаж, цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад сэтгэл санааны тусламж үзүүлэх тухай, нийгмийн түншлэлийн хүрээнд Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж иргэд олон нийтэд тулгамдаж буй асуудлыг танилцуулах, зөвшилцөх, Хөдөлмөрийн тухай болон Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцож, МҮЭ-ийн холбооноос гаргасан шуурхай ажлын хэсгийн төлөвлөгөөт ажлын явцтай танилцаж шуурхай хуралдсан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.