Ажилтан алба хаагчдыг хагас цагаар болон гэрээсээ ажиллахыг уриалжээ


Улсын Онцгой комиссоос хэсэгчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан зарим алба, хэлтсийн ажилчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангах шийдвэрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргажээ. Мөн 0-12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан алба хаагчдыг гуравдугаар сарын 2-н хүртэл богиносгосон цагаар  09:00-15:30 цагийн хооронд ажиллуулахаар болжээ. Үүнд, тус холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, харьяа газрууд, гишүүн байгууллагууд хамаарах юм байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ч ийнхүү тодорхой зохицуулалт, арга хэмжээ авахыг тус холбооныхон уриалжээ.

Б.ЦЭЦЭГ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.