Говь-Алтай аймагт дахин 4.5 магнитудын газар хөдлөлт болжээ


Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт дахин газар хөдөлжээ.

Тодруулбал, Тонхил сумын төвөөс зүүн зүгт 32 километрт орших Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 24-ний өдрийн 06:47 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт өгчээ.

Мэдээллийн дагуу ус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй" гэж мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өмнө нь буюу гуравдугаар сарын 20-ны өдөр тус аймгийн нутагт 3.6-5.8 магнитудын хүчтэй дөрвөн удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл нь Говь-Алтайн зарим сумаас гадна Завхан аймгийн хэд хэдэн сумын нутагт мэдрэгдсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.