Д.Нарангэрэл: Гурван гурван удаа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй бол эдгэрсэнд тооцно


Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн байдлаар COVID-19-ын халдвар дэлхийн 191 оронд тархсан байна. Шинээр 3 оронд өвчлөл нэмэгдсэн.

Европын орнуудад буюу Итали, Испани, АНУ-д өвчлөл, нас баралт өндөр байна.

5 хүнийг нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ гэж өчигдөр зөвлөж байсан бол өнөөдрөөс хоёроос доошгүй хүн цуглаж хоёр хүртэлх метрийн зайнаас харьцах зөвлөмжийг өгч байна.

Дэлхийн улс орнууд хөл хорионы дэглэмээ сунган уртасгаж байна.

Ажиглалтад байгаа хүмүүс гараад гэртээ 14 хоног ажиглана. Тэдгээр иргэд хархан гэртээ өөрийгөөа ажиглах заавар гаргасан. Ажиглалтад байгаа иргэд утсандаа байршил тогтоогч бүхий апп татаж суулгана. Иргэнийг гэрээсээ гарах зочин урихыг хориглоно. Хэрвээ гэрээсээ гарахдаа утасны сүлжээ болон байршил тогтоогчоо унтраасан тохиолдолд Зөрчлийн хууль болох холбогдох хуулиар хариуцлага тооцно.

Халдвар авсан өвчтөн эмнэлэгт гурван удаа шинжилгээ хийгээд коронавирус илрээгүй бол эдгэсэн гэж тооцон эмнэлгээс гарна” гэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.