Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 320 га талбай газар шатжээ


Дорнод аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 30 км-т Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба гуравдугаар сарын 22-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 21 иргэн, гурван автомашин, нийт 33 хүн, дөрвөн автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 21:00 цагт унтраан тус сумын Засаг дарга Д.Базаргүрд хүлээлгэн өгчээ.

 Уг гал түймэрт 320 га талбай шатсан.

Мөн өчигдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 15:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж  тухайн өдрийн 19:45 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт 13 га ойн талбай шатсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 

Хаврын хуурайшилттай үед:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.