ТЕГ-ын дарга Д.Гэрэл генерал цолны хишиг гэж Баянхонгорчуудад доллар тараажээ


 
 
Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, ТЕГ-ын дарга, Бригадын Генерал Д.Гэрэл зэвсэгт хүчний 99 жилийн ой, монгол цэргийн өдрөөр төрөлх нутагтаа ажиллаж байна.
 
Энэ үеэрээ тэрээр Баянхонгор аймгийн Тагнуулын хэлтсийг Ланд-200 маркын автомашинтай болгосон бол аймгийн музейн генералын танхимд байгуулагдсан өөрийн алдрын танхимын нээлтэд оролцсон аж.
 
Тэрбээр өнөөдөр  Баянхонгор аймгийн иргэдэд бодит дэмжлэг болгож мөнгөн хишиг олгосон талаар эх сурвалж дурдлаа. Тодруулбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэл Монгол төрөөс олгосон Бригадын генерал эрхэм цолныхоо хишиг болгож Баянхонгор сумын таван иргэнд тус тусын 1 сая төгрөгийг 100 долларын хамт гардуулжээ.

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.