Салхитын ордтой холбоотой 6 шүүгчийг шүүх хурал хойшиллоо


НЭМЭЛТ: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Цолмонгийн өмгөөлөгч Ц.Одончимэг Давж заалдах шатны эрүүгийн шүүхэд хурал давхацсан, шүүгдэгч Ч.Амгаланбаяр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээн авч мөн прокурор, өмгөөлөгчдийн гаргасан санал, хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 13-ны 09.30 хүртэл хойшлуулав.

ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

“Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай болон зургаан шүүгчийг шүүх хурал өнөөдөр  /2020.03.19/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогджээ. Шүүх хурлыг нээлттэй явуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Харин энэ сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх зургаан шүүгч болон Б.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж тэдний гэм буруугийн шүүх хурлыг өнөөдөр товлосон  нь энэ юм.

Тодруулбал,

  • Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
  • Хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.