Монгол Улсад коронавирусийн зургаа дахь халдвар бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яам шинэ коронавирусийн халдварын тархалт, тархалтыг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Хяналт шуурхай албаны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Дэлхий нийтээрээ хөл хорио тусгаарлалтын дэглэмд шилжлээ. Тухайлбал, Хятад улс гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлалтад байлгана, зөрчвөл хариуцлага тооцно. Европын орнууд гэрийн хорио хэрэгжүүлж байна. Бие бялдар эрүүл мэнд сайтай нь дэлгүүр хоршоо явж хүнсээ цуглуулна. Бага насны хүүхэд, ахмад настанг гэрээс гаргахгүй.

Монгол Улс нэлээн дээрээс гэрийн хориог хэрэгжүүлж эхэлсэн. Өрхийн эмчид очихгүй байхын тулд зарим ахмад настан цахимаар эмээ захиалж, эрүүл чийрэг биетэй нь эмийг нь авчирч өгдөг. 7-10 хоног эмээ бичүүлж авч, хэрэглэж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

Нийтдээ 2272 хүнийг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд хянагдаж байна. Сэжигтэй 300 тохиолдлыг ажиглалтад авснаас дөрөв нь халдвартай болох нь шинжилгээгээр баталгаажсан. Өнөөдөр Станбулаас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн тоо тодорхой бус, 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл бий.  Иргэдийг Бага буян, Асралт мед эмнэлэгт хүлээн авахаар бэлтгэл хангаж байна, мөн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлахаар томилгоог хийсэн. Станбулын онгоцоор нэлээд хүнд хүүхэд ирнэ гэсэн учраас ХӨСҮТ-ийн эмчийг явуулсан.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: 

"Гадаадаас ирсэн иргэний коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарлаа. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж эхлээд байгаа. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш хариу нь гарна. Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн 17-нд ХӨСҮТ-д 1, Говь-Алтайд нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна. Сорьцыг эхнээсээ авчирч, лабораторид шилжүүлээд байна.

Анхны тохиолдол болох Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Харин өчигдөр илэрсэн тохиолдын биеийн байдал хүндэвтэр, бусад нь хэвийн байна. Гэхдээ одоогоор бидний хяналтад байгаа хүмүүсийн биеийн байдалд ноцтой санаа зовоосон зүйл байхгүй"  гэсэн мэдээллийг өглөө. Үргэлжлүүлэн тэрбээр "Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдээ гаднын улсаас авчрах ажил дээр бүх салбар уялдаа холбоо сайтай, дүрмийн дагуу сахилга баттай ажиллана. Хамгийн гол нь иргэдээ эгзэгтэй тохиолдол гарсан улс орноос авчирч, эмчилж халдварыг тархаахгүй байх зорилго тавин ажиллаж байгааг минь дэмжиж, сэтгэл санааны хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Бид ирсэн хүмүүсээ эрэмбэлэн ангилалт хийж ХӨСҮТ-д болон өөр газруудаар хуваарилан байрлуулж байгаа. Мөн бидний хувьд түргэвчилсэн оношлуур ашиглах нь маш чухал бөгөөд үүгээр өөр хэсэгт хуваарилагдсан хүмүүст ч шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 6 халдвар бүртгэгдэж байна.

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.

LIVE:

 
АРДЧИЛАЛ.МН
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.