Өөрийн Хүсэлтээр Ажиллах Эмчид УОК, ЭМЯ Хариу Өгөхгүй Байна


Шинэ корона вирусын дэгдэлт гаднаас зөөвөрлөгдөн ороод ирсэн ийм онцгой цаг үед УОК, ЭМЯ-ны зүгээс улс орны хэмжээнд өнөөдөр ажиллаж буй болон гавьяаны амралтанд сууж байгаа бүхий л эмч, сувилагч нарыг татан оролцуулж байгаа нь нэн сайшаалтай. Өөрөөр хэлбэл “Covid 19”-ийн дэгдэлт өндөр байгаа энэ үед улс төрчиж, намжирхахгүйгээр бүхий л нарийн мэргэжлийн вирус судлаач, эмч, сувилагчдыг “сайн дурын” үндсэн дээр ажлуулах бололцоог нь олгох эрх үүрэг нь “Төр”-д бий.

Анх БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод дэгдсэн “титэмд” халдварийг сайн дурын үндсэн дээр олон улсын эмч, сувилагч нарын Багийн хамт биечлэн судлаж, эмчлэх хүсэлтээ Монгол Улсын Засгийн Газарт илэрхийлсэн Хүний Их Эмч Ж.Амарсанааг тухайн үед УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Д.Оюун-Эрдэнэ “өвчин, тахал”-аар улс төр хийлээ хэмээн эрс эгдүйцэн дургүйлхэж буйгаа олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдэгдсэн билээ.

Тэрчлэн байдал өөрөөр эргэж Монголд анхны цар тахлыг зөөвөрлөн орж ирсэн франц улсын иргэн болон Монголын гурван халдвар тээгч өвчтөн дээр бусад эмч нарын хамт өөрийн сайн дураар орж ажиллах хүсэлтээ УОК, ЭМЯ-нд уламжилсан ч өнөөдрийн хүртэл нааштай хариу сонсоогүй байгаагаа Их эмч Ж.Амарсанаа ярьж байна. Тэрээр “Манай улсад ямар төрлүүд нь илрээд байгаа вэ гэдгийг бид oдоо хүртэл мэдэхгүй байна. Нарийн задлан шинжилгээ хийж мэдэх боломж байгаа. Би эрдэмтэн хүнийхээ хувьд хувь нэмрээ оруулмаар байна гэж хэлсэн. Эмчилгээний багт орж ажиллахад татгалзах зүйл надад байхгүй” гэв.

 

 

“Миний Гэр Бүл Миний Ертөнц” Шүлгийн Наадмыг Цахимаар Шалгаруулна

ЦЕГ-ын “Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Хэлтэс”-ээс санаачлан “Миний Гэр Бүл Миний Ертөнц” яруу найргийн наадмыг цахим орчинд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаа мэдэгдлээ.

Наадмын I шатанд ирсэн бүтээлүүдийг энэ сарын 21-нд шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж, 10 бүтээлийг II шатанд 3 дугаар сарын  23-нд цахимаар тодруулах аж. Шалгарсан бүтээлийг Радиогоор бичүүлж, нийтэд хүргэх юм байна. Тус наадмын шалгаруулалтыг “Хайр Өвтгөдөггүй” уриан дор “Зохист Дорно” хэвлэлийн газар хамтран зохион байгуулах бөгөөд Тэргүүн байрын бүтээлийг ₮ 500.000, Дэд байр ₮ 400.000, Гуравдугаар байр ₮ 300.000, Тусгай байр-2 уран бүтээл ₮ 200.000 төгрөгөөр тус тус байлж шагнах гэнэ. Бүтээлийг шинэ корона вирус дэгдсэнтэй холбогдуулан биечлэн хүлээн авахгүй. Зөвхөн zokhistd@gmail.com цахим шуудангаар хүлээн авах юм байна.

 

“Эх Орны Манаа” Сэдэвт Яруу Найргийн Наадам Болно

“Эх Орны Манаа” сонины 80 жилийн ой энэ жил тохиож байгаа даа холбогдуулан “Хил Хамгаалах Ерөнхий Газар”-ын Олон Нийттэй Харилцах Албанаас санаачлан “Эх Орны Манаа” сэдвийн хүрээнд яруу найргийн наадам зарлаж буйгаа мэдэгдлээ.

Тус яруу найргийн наадамд оролцох бүтээл нь 2020 онд шинээр зохиогдон бичигдсэн, аль нэг цахим болон хэвлэлээр огт гараагүй, зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй байх шаардлагыг тавьж байгаа юм байна.

Бүтээлийг 4 дүгээр сарын 1-н хүртэл ХХЕГ-ын “Эх Орны Манаа” сонины өгөгдөл дамжуулах систем болон pas@bpo.gov.mn цахим шуудангаар хүлээн авах юм.

Ирсэн бүтээлүүдийг ХХЕГ-ын ОНХА, Хилийн 0132 дугаар ангийн Сэтгэл зүй, Мэдээлэл, Соёл, Сурталчилгааны Алба болон тус ангийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлөөс томилогдсон Ажлын Хэсэг шалгаруулах аж. Шалгарсан Нэгдүгээр байрны бүтээлд Дурсамж, Мөнгөн шагнал ₮ 400.000, Хоёрдугаар байр Дурсамж, Мөнгөн шагнал ₮ 300.000, Гуравдугаар байр-2  Дурсамж, Мөнгөн шагнал ₮ 200.000 төгрөгөөр тус тус шагнах гэнэ. Түүнчлэн шалгарсан эхнийн гурван байрын бүтээлийг клипжүүлэн, өдөр тутмын сонин, “Эх Орны Манаа” сониноор дамжуулан олон нийтэд таниулан сурталчилах ажээ. 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.