МАН-ын дарга сэлмээ хэзээ буулгах вэ


УИХ-ын сонгууль гурван сарын дараа болох товтой. Дэлхий нийтэд тархсан вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд намууд мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцэхээс аргагүйд хүрсэн. Энэ цаг үед буюу гуравдугаар сарын эхээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлаа хэлэлцсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ талаар ч ярилцсан бололтой.

МАН-ын үнэмлэхүй ялалтад эрдэж, энэ удаагийн парламентын гишүүд олноороо ЖДҮХС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэргээс хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ зээл авсан. Энэ нь эргээд ирэх сонгуульд МАН-ыг хамгийн “муухай харагдуулах” үйлдэл болж сөрөг хүчнийхэндээ атгуулах нөхцөл болсон. Тиймээс үүнээс гарах гарц нь МАН-ын бүхэлдээ ЖДҮ-чид гэх нэрнээс салах явдал. Үүний тулд шударгын дүрт намын дарга нь сэлмээ эргүүлэх нь зүйн хэрэг. Удирдах зөвлөлийн хуралдаан хийгээд бусад уулзалтуудаар ч МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Ш.Раднаасэд нарын нэрийг татуулж, орны хүмүүсийг нь судалж эхлээд байгаа. Хэрвээ үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх дараагийн хүмүүсээ буюу ЖДҮ-чдээ бүгдийг бүр өөрийнхөө дүүтэй ч гэсэн хариуцлага тооцож, зээлийг нь эргэн төлүүлж, эсвэл бүр өөрөө ч ядаж ёсзүйн хариуцлага хүлээвэл жинхэнэ БРАВО, шударга хүн гэх нэртэйгээ, сүртэйгээ үлдэх нь гарцаагүй.

Дараагийн ээлжинд Ц.Нямдорж, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Б.Батзориг, М.Билэгт гээд 10 гаруй хүний нэрс хөврөх ч нам дотроо тойргийн хуваарилалт болон АН-ын өрсөлдөгчөө тооцох шаардлагатай учраас дотооддоо нухацтайхан “наймаалцах” аж. Нэгэнтээ 32, 33-ын бүлэг болж хуваагдсан МАН-ынхан хэн хүчтэйнхээ талд орохыг хүсч байгаа ч нөгөө талдаа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүмүүсээ бас шалзанд орхиж буй мэт хаячихаж болохгүй. Тиймээс МАН-ын даргыг бүлэг, фракцийн дарга нартай тохирч болох юм гэдгийг ойрын зөвлөх нь дуулгаад байгаа гэнэ. Тодруулбал, баттай ялалт байгуулах ЖДҮ-чинд 1-2 мандатын эрхийг “нүдээ аниад” өг, хариуд нь хуулийн хариуцлагаас мултарч чадахгүй шүү гэх барьцаа нэхэх юм байна. Нэг ёсондоо МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсны сэлмээ эргүүлж эхэлсэн ч хэзээ буулгаж, цавчилт хийх нь тодорхойгүй байгаа юм. Харин цавчилтаа зөв хийсэн эсэх нь МАН-ын нэр дэвшигчдийн дунд ЖДҮ-чин байхгүй болсон тэр үед л нотлогдох байх.

ERENNEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.