“Эх Орны Манаа” Сэдэвт Яруу Найргийн Наадам Болно


“Эх Орны Манаа” сонины 80 жилийн ой энэ жил тохиож байгаа даа холбогдуулан “Хил Хамгаалах Ерөнхий Газар”-ийн Олон Нийттэй
Харилцах Албанаас санаачлан “Эх Орны Манаа” сэдвийн хүрээнд яруу найргийн наадам зарлаж буйгаа мэдэгдлээ. Тус яруу найргийн наадамд оролцох бүтээл нь 2020 онд шинээр зохиогдон бичигдсэн, аль нэг цахим болон хэвлэлээр огт гараагүй, зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй байх шаардлагыг тавьж байгаа юм байна. Бүтээлийг 4 дүгээр сарын 1-н хүртэл ХХЕГ-ын
 
“Эх Орны Манаа” сонины өгөгдөл дамжуулах систем болон pas@bpo.gov.mn цахим шуудангаар хүлээн авах юм. Ирсэн бүтээлүүдийг ХХЕГ-ын ОНХА, Хилийн 0132 дугаар ангийн Сэтгэл зүй, Мэдээлэл, Соёл, Сурталчилгааны Алба болон тус ангийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлөөс томилогдсон Ажлын Хэсэг шалгаруулах аж.
 
Шалгарсан Нэгдүгээр байрны бүтээлд Дурсамж, Мөнгөн шагнал ₮ 400.000, Хоёрдугаар байр Дурсамж, Мөнгөн шагнал ₮ 300.000, Гуравдугаар байр-2 Дурсамж, Мөнгөн шагнал ₮ 200.000 төгрөгөөр тус тус шагнах гэнэ. Түүнчлэн шалгарсан эхний гурван байрын бүтээлийг клипжүүлэн, өдөр тутмын сонин, “Эх Орны Манаа” сониноор дамжуулан олон нийтэд таниулан сурталчлах ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.