"Миний гэр бүл миний ертөнц" шүлгийн наадмыг цахимаар шалгаруулна


ЦЕГ-ын “Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Хэлтэс”-ээс санаачлан “Миний Гэр Бүл Миний Ертөнц” яруу найргийн наадмыг цахим орчинд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаа мэдэгдлээ.

Наадмын I шатанд ирсэн бүтээлүүдийг энэ сарын 21-нд шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж, 10 бүтээлийг II шатанд 3 дугаар сарын  23-нд цахимаар тодруулах аж. Шалгарсан бүтээлийг Радиогоор бичүүлж, нийтэд хүргэх юм байна.

Тус наадмын шалгаруулалтыг “Хайр Өвтгөдөггүй” уриан дор “Зохист Дорно” хэвлэлийн газар хамтран зохион байгуулах бөгөөд Тэргүүн байрын бүтээлийг ₮ 500.000, Дэд байр ₮ 400.000, Гуравдугаар байр ₮ 300.000, Тусгай байр-2 уран бүтээл ₮ 200.000 төгрөгөөр тус тус байлж шагнах гэнэ.

Бүтээлийг шинэ корона вирус дэгдсэнтэй холбогдуулан биечлэн хүлээн авахгүй. Зөвхөн zokhistd@gmail.com цахим шуудангаар хүлээн авах юм байна.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.