“М-Си-Эс Кока Кола” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн ТОРГУУЛЬ оногдууллаа


ШӨХТГ-аас “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийг 1.2 тэрбум төгрөгөөр торгосон байна. Тодруулбал, тус компани нь өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ундаа, ус болон импортоор оруулж ирдэг ундаа, жүүс зэргийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-уудын супермаркет, дэлгүүрээр ижил үнээр борлуулахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн.

Энэ гэрээг хийснээрээ “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-ууд “М-Си-Эс Кока Кола” ХХК-ний ус, ундаа, жүүсийг гэрээнд заасан үнээс хямд үнээр хэрэглэгчдэд борлуулах боломжгүй, гэрээнд заасан үнээс хямд үнээр хэрэглэгчдэд борлуулсан тохиолдолд “М-Си-Эс Кока Кола” ХХК-аас тухайн дэлгүүрт ус, ундаа, жүүсний нийлүүлэлтийг хязгаарлах мэдэгдэл хүргүүлэх, хямдруулсан барааны үнийг буцаан нэмж гэрээний үнийг мөрдөж ажиллах шаардлагыг жижиглэн худалдаа хийж байгаа дэлгүүрт хүргүүлж байсан юм.

Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 8 дугаар сард “М-Си-Эс Кока Кола” ХХК-д 1,2 тэрбум төгрөгийн торгууль, “Скай хайпермаркет” ХХК-д 11,6 сая, “Моннидер” ХХК-д 11,9 сая төгрөгийн торгуулийг тус тус оногдуулсан байна. 

“М-Си-Эс Кока Кола” ХХК тус хууль бус үйлдлээ үл хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлыг нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхээс тус тус хангахгүй орхиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдын оногдуулсан 1,2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.