Ц.Элбэгдоржийн G-цагт өгүүлсэн онцлох эшлэлүүд


-Монголын ардчиллаас, ардчилсан боломжоос хамгийн их хувьдаа хожоо гаргасан хүн бол Баттулга.

-Хожоо гаргаж яваа хүн бол бас л Баттулга.

-Зүгээр яваад өгдөг эрх мэдэл, зүгээр солигддог төр нийгмийн тогтолцоо гэж үгүй.

-Монгол улс ардчилал, эрх чөлөөтэй болсныг хувийн өмч, зах зээлийн замыг сонгосныг ашиглаж хамгийн их завшсан цөөн хүмүүс л ардчилал руу хамгийн их довтлох юм

-Ардчиллыг Монголд өөрөө ирсэн юм шиг ярих юм.

-Өөрөө хүрээд ирдэг юм бол Хятадад, Орост, Казахстанд өөрөө хүрээд ирэхгүй яасан их удна вэ? Хойд Солонгос, Кубад өөрөө хүрээд ирэхгүй яав

-Ардчилал ирдэггүй, ардчиллыг сонгодог юм. Амиа золиослон тэмцэж сонгодог юм.

-Харин ардчиллыг зовж ядарч бүтээдэг, хичээж зүтгэж хамгаалдаг юм.

-Арчаагүй байх эрхийг чинь хүртэл ардчилал хамгаалдаг юм шүү.

-Монгол улс ардчиллыг гоё учраас эсвэл моодорхож, маяг хөөж сонгоогүй юм. Аргагүйн эрхэнд, тэсэж үлдэхийн тулд сонгосон юм.

-Тавантолгойн ордоо, одоо АТГ-аас өөр газар хэрэггүй болсон тэр аугаа том төслөө, тэр 178 хуудас цаасаа бид бүрэн ашигласан бол жил бүр эдийн засгаа 3 тэрбум 600 сая доллараар нэмж тэлсэн шигээ суух байв

-Баттулга зөвхөн Оджаргалыг хорлосон биш, хожим нь харин Монгол улсыг санаатай хохироосон болох нь тодорхой болсон

-Баттулгад Монгол чухал биш, мөнгө чухал байсан юм билээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.