Хөгжмийн Зохиолч Х.Алтангэрэлийг Оросууд “Хүндэт Жуух Бичиг”-ээр сайшаан шагнажээ


Оросын Хөгжмийн Холбооноос ,“Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо”-ны Ерөнхийлөгч асан, “Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургууль”-ийн захирал, СТА, Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлд “Хүндэт Жуух Бичиг” ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл Олон Улсын “МолОт” Залуу Хөгжимчдийн Нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаадаа холбогдуулан түүнийг, Бүх Оросын болон Дэлхийн тавцанд орчин үеийн хөгжмийг  сурталчлан, үр бүтээлтэй, санаачлагчтай ажилласныг нь үнэлэн сайшааж ийнхүү тус нийгэмлэгийн “Хүндэт Жуух Бичиг”-ээр ийн шагнаж буйгаа нэр хүндтэй албаны хүмүүс илэрхийлсэн байна.

Албан бичигт Оросын Хөгжмийн Холбооны Ерөнхий захирал, ОХУ-ын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Удирдах Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга, Москвагийн Хөгжмийн Зохиолчдын Холбооны Тэргүүлэгч, ОХУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн Зохиолч Александр Клевицкий, ОХУ-ын Ардын Жүжигчин, Төрийн Шагналт, ОХУ-ын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Удирдах Зөвлөлийн дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Соёл Урлагийн Зөвлөлийн гишүүн Алексей Рыбников, ОХУ-ын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Залуучуудын Нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, Олон Улсын “МолОт” Залуу Хөгжимчдийн Нийгэмлэгийн Тэргүүн Ярослав Судзиловский нар хүндэтгэл үзүүлэн жуух бичигт гарын үсэг зуржээ.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.