ЖДҮ-чин Д.Хүрэлбаатар “хулгайлсан” 750 саяараа  СОНГУУЛЬДАХААР зэхэж байгаа гэв


 
 
Ерөнхий аудиторын албыг нэр төртэй гүйцэтгэж, АСЕМ-ын уулзалтаар зарцуулсан төрийн мөнгөний хулгайл илчилсэн хэмээн сайшаагдаж, оноо цуглуулж явсан  Д.Хүрэлбаатар өөрийн шуналаасаа болж, ажлаа халагдсан.  Тэрбээр өмчлөлийн “Цэнстайл” ХХК-даа ЖДҮХС-гаас зээл авсан өндөр албан тушаалтны нэг. ЖДҮХС-аас 750 сая төгрөгийн зээл авсан нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон учир халагдсан нэгэн.

Ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг  аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандсан. Тэрээр энэ шүүжлэлийг тойроогүй, дайраад гарсан. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын даргын хувьд ёс зүйн хариуцлага тооцуулсан.

Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн.  Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Барилгын инженер, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Орос хэлтэй. Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газар эдийн засагч, Удирдах газрын дарга, Төв аймгийн ЗДТГ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын захирал, Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Тэрбээр “Би бол Өмнөговь аймагт 10 жилийн дунд сургуулиа төгссөн. Дараа нь тухайн үеийн ЗХУ-д Уралын политехникийн дээд сургуульд барилгын инженер-эдийн засагч мэргэжлээр төгсөөд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ерөнхий эдийн засагчаар томилогдож очиж ажилласан. Ерөнхий эдийн засагчаар гурван жил ажиллаад дараа нь тухайн байгууллагынхаа даргаар дэвшиж ажилласан. Дөрвөн жил хэртээ даргаар ажиллаад дараа нь Аймгийн засаг даргын тамгын газарт эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга хийж байгаад Аймгийн оёдлын үйлдвэрийн даргаар ажилласан. Төв аймагт ямар ч танил байхгүй, ямар ч татаас дэмжлэг байхгүй тийм нэг хүүхэд очоод л тэр ард түмний дунд ороод ажилласан. Тэгээд гурван жил ажиллаад намайг дарга болгож байгаа байхгүй юу. Гол нь дээрээс дарга нар тавиагүй. Хамт олон шийдвэрлээд л өөрсдийнхөө санал хүсэлтээр томилж байгаа юм. Тэрэнд нь би үнэхээр их баярладаг. Туулж ирсэн амьдралаа бодохоор би дандаа л хүний итгэлийг зүтгэлээр хариулж өөрийгөө таниулах юмсан л гэж явсан. Яагаад ч юм олон түмэн надад итгэлээ өгдөг. Тэрийг нь даагаад, үүрээд л явж байсан. Хүний амьдралын зам мөр явсан туулсан, хийсэн бүтээснээр л дүгнэгддэг. Түүнээс биш илүү гаргаж хөгжүүлсэн амбиц, сагаж дэвэрсэн тэмүүллээр, ийш тийш үсэрсэн тогтворгүй зан байдлаар биш юм. Төрийн хүн ийм зүйлээ дотроо тээж чаддагаараа илүү томорч, илүү төлөвшиж явдаг болов уу гэж би боддог. Хожим миний зам мөрөөр миний үр хүүхэд, хамт ажиллаж зүтгэж явсан хамт олон минь бахархвал амьдралын зорилго минь биелнээ” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Тэгвэл мань эр ярьснаасаа, боддог бодлоосоо ч тас зөрүүтэй үйлдэл гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс өөрийн эзэмшлийн компанидаа 750 сая төгрөгийн зээл авсан. Энэ нь түмний итгэлийг дааж байгаа үйлдэл юм байх.

Харин энэ мөнгөөрөө Төв аймгийн иргэдийн тархийг угааж, “авлигадахаар зэхэж” буй бололтой. Төв аймгийн том үйлдвэрийн дарга, Тамгийн газрын даргаар нь ажиллаж олон жил энэ нутагт амьдарсан тэрбээр 2020 оны сонгуульд М.Энхболдын оронд хүч үзэхээр зэхэж буй гэнэ. Ерөнхий аудитор байхдаа ЖДҮХС-гаас хумсалсан мөнгөөрөө ийнхүү сонгуульдахаар зэхэж байгаа нь ариун явдал мөн юм болов уу...

ЭХ СУРВАЛЖ: УЛСТӨРЧ.МН

twitter share 3
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-03-17 ip: 124.158.110.101

    Ard olnii tuluu ajillah zurh setgeltei huniig buu gutge. Setguulchid neg taliig barij tashaa medeelel olond tugeehgui shuu. Hun gutgeh huulitai shuu

  2. 2020-03-16 ip: 202.9.46.82

    Үнэндээ энэ хүн жирийн ардынхаа л төлөө ажиллаж байсан. Харин ууж идэхийн шуналтай эх орноо худалдах байтугай эхийгээ ч мөнгөнөөс солихоос буцахгүй хэсэг нөхдүүд одоогийн хэллэгээр ажлаас нь хүчээр зайлуулсаныг ардууд сайн мэдэж байгаа. ард түмнийг тэнэг гэж бүү басамжил. сонгууль болохоор хэнд нь санал өгөхөө бид мэдье

  3. 2020-03-16 ip: 202.9.46.82

    Сэтгүүлчид гэхээр л даравгарынхаа хэрээр бурж байх ёстой юу