Б.Баярсайхан Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн зөвлөх болжээ


 
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Төрийн Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан сэтгүүлч Б.Баярсайхан УИХ-ын сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 2020 оны 1 сарын 1-нээс өмнө амжин, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн билээ.
 
Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвших ба тойрог нь ч тодорхой болж, Баянзүрх дүүрэгт бэлтгэл ажлаа эхэлсэн байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх тушаал гарган, түүнийг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ.
 
Тэр бүү хэл Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын хамтарсан тушаалаар олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ы өдрийг "Хүүхэд-Эрхэм хэрэглэгч" үндэсний өдөр болгон шийдвэрлэсэнтэй холбоотойгоор уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй юм байна.
 
Ташрамд дурьдахад Б.Баярсайхан нь жүжигчин Б.Амараагийн эгч бөгөөд УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН, МАН-аас нэр дэвшигчдийн имиж бүрдүүлэлтийг хариуцан ажилласан аж.
 
б.баярсайхан БАНДААШ-н зурган илэрц
б.баярсайхан БАНДААШ-н зурган илэрц
 
б.баярсайхан-н зурган илэрц
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.