АН-аас 3%-ийн хүүтэй, 100 сая хүртэл төгрөгийн зээл гаргах хуулийн төсөл өргөн барина


УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: АН-ын зөвлөл хуралдаж коронавирусийн улмаас үүсээд буй асуудлын талаар ярилцлаа. 

Өнгөрөгч Бямба гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо анх удаа мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлаар цахимаар хуралдлаа. Мөн Үндсэн бодлогын хороонос УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөмж, чиглэл өглөө. Энэ дагуу АН-ын зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслийг боловсруулан өргөн барихад бэлэн болоод байна.  

Коронавирусийн улмаас Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Бид 18 хоногийн өмнө Ерөнхий сайдад тодорхой саналуудыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу алга. 

Хуулийн төслийн тухайд, 2020 оны төсвийн тухай хуульд 2020-2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж, хэмнэсэн 355 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 сая хүртэл төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох. Түүнчлэн арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, ААН-ийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл юм.  

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Энэ хуулийн төслийн хамгийн гол санаа нь ажлын байрыг хамгаалахад чиглэгдсэн. Арилжааны банкуудын эх үүсвэрээр жилийн 17-19 хувийн хүүтэй зээл авсан ААН-үүдийн зээлийг шууд гурван хувийн хүүтэй зээлээр солих хуулийн төсөл юм. 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.