СЭЗИС хичээлүүдээ цахимаар явуулахад Amazon-той хамтрана


Санхүү, эдийн засгийн их сургууль гуравдугаар сарын 17-нд Amazon-той хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан тус сургууль сургалтаа  цахим хэлбэрээр тасралтгүй явуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд үүлэн технологиор дэлхийд тэргүүлэгч Amazon Web Service AWS /www.amazon.com/ компанитай хамтарч, сургалтыг дижитал, цахим хэлбэрээр оюутан суралцагчдадаа тасралтгүй хүргэхэд техникийн аливаа тасалдалгүйгээр, түргэн шуурхай холбогдоход IT, инженерчлэлийн шийдлийг хариуцан авч ажиллахаар ийнхүү дээрх гэрээг байгууллаа. 

Тус технологийг нутагшуулахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг Amazon Web Service-ийн Монгол дахь албан ёсны түнш FIBO CLOUD компани бүрэн хариуцан ажиллах юм. 

Санхүү эдийн засгийн их сургууль нь 2015 оноос эхлэн “Энтрепренер, эко их сургууль” болох зорилго тавин ажиллаж буй бөгөөд энэхүү зорилгын хүрээнд сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн технологийн шийдлүүдийг ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах Ухаалаг цахим сургалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. 

 

Эх сурвалж: СЭЗИС

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.