Казахстан Улсаас ирсэн иргэнээс "COVID-19" халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ


Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн нэгэн иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ.

Тухайн иргэн 21 настай бөгөөд Казахстан Улсын Астана, Павлодар чиглэлээр зорчин иржээ. Сэжиг бүхий иргэнийг харьцсан хүмүүсийн хамт тусгаарласан бөгөөд биеийн халуун нь 38-39 хэм хүрч байгаа аж.

Мэргэжлийн байгууллагууд сэжиг илэрсэн иргэнээс шинжилгээний сорьц авч, өнөөдөр өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү газрын унаагаар явуулжээ .

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг  шинжилгээний хариу гарах хүртэл хугацаагаар зогсоолоо.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.