Япон улсаас тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд


Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас  гуравдугаар сарын 16-ны өглөө 08:55 цагт Токио-Улаанбаатарын чиглэлд үйлдэж, мөн өдрийн 19:20 цагт Улаанбаатарт бууна.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд  өнөөдөр /2020.03.15/  15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.

Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг байна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.