Хакүхо М.Даваажаргал төрсөн өдрөөрөө даваагаа ахиуллаа


Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё дөрөв дэх өдрөө өчигдөр үргэлжиллээ. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвар болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо билээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 2-оос  барилдах Окиномитэй барилдаж давснаар дөрөв дэх учраа бөхөө өвдөг шороодууллаа. Өчигдөр түүний төрсөн өдөр тохиосон бөгөөд түүнийг гарахад сурвалжлагч "Үзэгчгүй башё ямар байна вэ?" гэхэд Хакүхо аварга "Өдөр өдрөөр нүдэнд маань дасч байна" хэмээн хариулсан байна. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 1-ээс  барилдах Такаясүтэй барилдан давснаар 3 даваа 1 унаатай боллоо.

Өнөөдөр Какүрюү М.Ананд меагаширагийн 3-аас  барилдах Ютакаяматай барилдах бол Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 2-оос  барилдах Токүшорютэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкокүно Хакүхо М.Даваажаргал 4-0

Ёкокүно Какүрюү М.Ананд 3-1

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-3

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-2

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 3-1

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.