ДЭМБ: Шинэ төрлийн коронавирусийг албан ёсоор "ЦАР ТАХАЛ" хэмээн зарлалаа


ДЭМБ буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хуралдаад манай цагаар өнөөдөр 00.30 цагийн үед шинэ төрлийн коронавирусийг PANDEMIC буюу  "ЦАР ТАХАЛ" мөн хэмээн албан ёсоор зарлалаа.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-д анх бүртгэгдсэн уг шинэ төрлийн коронавириус нь коронавириусийн төрлийн өвчлөлийн анхны тахал гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсус хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр "Цар тахал гэж байгаа нь ДЭМБ-ын нөхцөл байдлыг үнэлэх болох авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг өөрчлөхгүй. Энэ нь бусад орнуудын хувьд ч адил бөгөөд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өөрчлөхгүй" гэж нэмж хэлсэн юм.

Цар тахлыг ямар нэгэн байдлаар тодорхойлсон тодорхой зүйл байдаггүй ч "үхэлд хүргэж болзошгүй вирус", "хүнээс хүнд халдаж буй байдал", "Дэлхий нийтийг буюу олон улс орныг хамарсан өвчлөл" гэсэн үндсэн гурван шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж ДЭМБ албан ёсоор зарладаг гэж CNN мэдээллээ. 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар нийт 121 улсад бүртгэгдэж, 124968 хүн халдвар авч, 4585 хүн нас бараад байна. 

 

Эх сурвалж: CNN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.