"Магнай Трейд"-ын босс Р.Ганзоригийн хүү Дашнямын увайгүй үйлдэл


Сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн клубүүдийг тойрсон маргаан, хэрүүл шуугиан их гарах болжээ. Тодруулбал, зарим томоохон бизнесүүд, тэдний өв залгамжлагч гэх хөлбөмбөгийн талаар "А"-ч байхгүй эрх бацаанууд хувьдаа хөлбөмбөгийн клубтэй болсноос асуудал ургах болж.

Учир нь өөрсдийгөө баян, өв залгамжлагч, клубын эзэн гэж хэлүүлэх дуртай тэдгээр "бэрдийн хүүхдүүд" худал амлалтаараа бусдын хөдөлмөрийг шулан мөлжиж, спортод тэр дундаа хөлбөмбөгт дуртай, маш олон тоглогч залуучуудын цаг хугацаа, амьдралыг үрж, хөсөрдүүлж байгаа юм.

Үүний нэг бодит жишээ нь Магнай Трейд ХХК-ын босс Р.Ганзоригийн хүү Дашням гэгчийн увайгүй үйлдэл юм. МТ группийн өв залгамжлагч, спортыг дэмжигч Жи-Мобайлын захирал гэх Г.Дашням нь хувьдаа Улаанбаатар сити гэх хөлбөмбөгийн клубтэй. Гэтэл тэр клубынхээ гол тоглогч, тамирчдын цалин хөлсийг өгөхгүй, хийсэн гэрээгээ зөрчиж ийн удаа дараа увайгүй аашилж, хуншгүй зан гаргаад байна.

Энэ талаар тус клубын тамирчид ээлж дараалан гомдол бичиж сууна. Худал амлагч, хуншгүй зантай Г.Дашнямын талаар тэд ийн бичжээ.

Улаанбаатар сити клубын тоглогч Tsedenbal Norjmaa:

"Миний бие Убсити клубтэй 2017 онд 1 өрөө байрыг 5 жил буюу 60 сарын хугацаатай цалин болгож гэрээ байгуулж өдийг хүртэл 29 сар бүх зүрх сэтгэлээ зориулж монголд авж болох бүхийл шагналыг багын дүү нар хамтрагчтайгаа маш их хичээсний үр дүнд авсан. Гэвч багын эзэн Ганзоригын Дашням нь энэ бүх хүч хөдөлмөрийг маань үгүйсгэж ямарч шалтгаангүй гэрээний зүйл заалт зөрчөөгүй байхад удаа дарааллан багаас гар гэж дарамталсаны эцэст миний бие өөрийн цалин болох 1 өрөө байрыг өөрийн хүсэлтээр буцаан өгч Уб сити клубээс албан ёсоор гарлаа.

29 сарын цалингаар миний бие хохирлоо. Иймээс дараа дараачын тамирчид УБ сити клубтэй гэрээ хийхдээ маш болгоомжтой хандана уу?

Жич: Багаас гарах хүсэлтийг маань хүчээр тамирчны хүсэлтээр гэж бичүүлхээс гадна байртай холбоотой ямарч нөхөн төлбөр авахгүй гэж Клубын зүгээс бичүүлж шүүхдэх боломжгүй болголоо. Цаашид хохирлоо барагдуулхын тулд Fifa afc хандах болно” гэжээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Дараагийн дугаарт Г.Дашнямын тарьсан балаг баримтаар хүрнэ.

ANEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.