ХЭРЛЭН ГОЛЫН АЙ САВД АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХААР БОЛСОН УУ


Хэрлэн гол маань ширгэж мөхөхөд ойрхон байна. Өөрөөр хэлбэл аюултай хог хаягдлыг Хэрлэн голоос ердөө долоохон келометрийн зайд булж далдлахаар Засгийн газрын тогтоол гарчээ.

 Багануурын иргэдээс асуухгүйгээр аюултай хог хаягдлыг булах болсонд  дүүргийн иргэд ихэд дургүйцэж, гаргасан шийдвэрээ эргэн харахыг холбогдох Засгийн газрын албаны хүмүүсд дуулгахыг хүслээ. Тэрхүү газарт мэргэжлийн байгууллагын байгаль орчны үнэлгээ, судалгаа хийгээгүйгээс гадна, цэвэр усны ундрага болон усархаг, намгархаг газар байгаа нь өөрөө хамгийн гол аюул нь аж.

Энэ нь мөн хуулийн хэд хэдэн ноцтой заалтуудыг зөрчжээ. Тухайлбал, Байгаль орчны хуулиар усархаг, намагрхаг, ай сав газар сонгож болохгүй, Нүүрсний орд газартай ойр байж болохгүй, Суурьшлийн бүстэй хэт ойр байж болохгүй гэсэн зэрэг хэд хэдэн заалтуудыг Засгийн газрын тогтоол маань өөрөө ноцтой зөрчөөд байгааг уул уурхайн инженер Баасанжавын Энхбаатар нийгэмд сануулан дуулгаж байна.

https://www.facebook.com/enkhbaatar077/videos/224174855392497/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.