Увсад Англи улсын иргэнээс сэжигтэй тохиолдол илэрчээ


 
 
Увс аймагт COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тодруулбал, COVID-19 -ын халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэн “Аэро монголиа” авиа компанийн онгоцоор Увс аймагт гуравдугаар сарын 5-нд ирсэн гэдгийг тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлжээ.

Сэжигтэй тохиодлоор бүртгэгдсэн уг иргэн Улаангомд “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, “Хишигт 1, 2” дэлгүүрээр үйлчлүүлсэн гэнэ. Одоогоор Увс аймгийн онцгой комисс хуралдаж байна. Уг хуралдааны шийдвэрийг удахгүй мэдээлнэ.

Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол өчигдөр /2020.03.09/ шөнө Дорноговь аймагт бүртгэгдсэн юм. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID-19” илрээд байгаа. Дэлхийн хэмжээнд эл өвчний халдвар 115 оронд бүртгэгдээд байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.