Шинэ цагийн "луйварчин" Ч.Бээжинхүү гэгчийн “супер” залилангийн схемтэй танилц


Иргэд хуулийн дагуу хөрөнгөтэй болохыг Монгол улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн. Бас хүний өмчийг хуулиар хамгаалж өгсөн билээ. Харин итгэл эвдэж бусдыг бүлэглэн луйвардах ноцтой хэрэг маш олноор гарч байна.  Үүний нэг тод жишээ нь Ч.Бээжинхүү гэгч шинэ цагийн залилан мэхлэгч иргэн Ж.Цэрэндоржийн нэр дээр байсан газрыг итгэмжлэл хийлгэн захиран зарцуулахаар авчихсан зохион байгуулалттай гэмт хэрэг харуулж байна. Товчхондоо:

Ч.Бээжинхүү гэгч нь анх Лхагвасүрэнгийн Золбоотой хөрөнгө оруулалтын гэрээ хийж 2007 оны 11-р сарын 2-нд газрын гэрчилгээг нь нэр дээр нь гаргуулж өгнө гээд 400 мянган доллар бэлнээр урьдчилан авчихжээ. Гэвч гэрчилгээг нь Л.Золбоод  шилжүүлж өгөөгүй луу унжжээ. Золбоо хэсэг хүлээсний эцэст мөнгөө нэхэнгүүт газрын наймаагаа буцаахаар Үржин генералаар зуучлуулан, мундагдуулсан байх юм. Бээжинхүү бүхэл бүтэн гурван сарын хугацаанд авсан мөнгөө эргүүлэн төлөөлгүй цаг хожсон байдаг юм. Харин тэр хугацаандаа мань залилагч “Ихэр Нева” ХХК-ийн нэр дээр гаргуулсан зайсангийн газрын гэрчилгээгээ үзүүлж байгаад  өөр хүмүүст газраасаа хэсэгчлэн зарж бусдыг авилгадах мөнгөө босгож, баяны дүрд тоглож эхэлжэ. Булхай нь мэдэгдэж баригдангуут газар зарсан урьдчилгаанынхаа төлбөр болох 400 мянган доллартаа “Ихэр нева” ХХК-ийнхаа жаран хувийг тамга тэмдэг, гэрчилгээтэй нь иргэн Лхагвасүрэнд шилжүүлжээ.

Зээлсэн мөнгөө төлөөд эргүүлэн авахаар тэд тохиролцсон байна. Харин ингэж түр боломж гарах зуурт нь хуурамч баримт бүрдүүлэн ОӨУБЕГ-аас гээгдүүлсэн гэж худал өргөдөл гарган дахин гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулан авсан байна. Гурван шатны шүүхээр тэрхүү дахин гаргуулсан хуурамч тамга, гэрчилгээг нь хүчингүй болгож Лхагвасүрэнгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн  болохыг нь тогтоож, Ч.Бээжинхүүгийн гүйцэтгэх захирлын эрх мэдлийг нь хүчингүй болгосон шийдвэр гаргажээ.

Үүнээс харахад анхнаасаа л Ч.Бээжинхүү нь иргэн Жамбалын Цэрэндоржийн газрыг үзүүлж байгаад их хэмжээний мөнгө авч, залилан мэхэлж ашиг олох зорилготой байсан нь харагдаж байна. Түүний эхний бай нь Лхагвасүрэнгийн Золбоо байлаа. 400 мянган доллар авчихсан мөртлөө гэрчилгээг нь гаргуулж өгөөгүй явсаар баригдангуутаа “Ихэр нева” ХХК-ийнхаа 60%-ийг Лхагвасүрэнд шилжүүлсэн байдаг юм. Харин зайсангийн газрыг нь авахын тулд хуууль бусаар энэ компаний гэрчилгээ,тамга тэмдгийг нэр дээрээ гаргуулан авчээ. Үүгээр ч зогсохгүй “Ихэр нева” ххк-ийг төлөөлж  ямар нэгэн  үйл ажиллагаа явуулах эрхгүй болчихсон мөртлөө Хятадуутай үгсэн хуйвалдаж хуурамч өр авлага зохион байгуулалттайгаар зориуд үүсгэжээ. Нөгөө Хятадууд нь ч 1,5 тэрбум төгрөг нэхсэн хуурамч нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Ч.Бээжинхүү тэр мөнгөнийхөө оронд “Ихэр нева” ХХК-ийн нэр дээрхи 2,5 га газраа өгье гэж шүүхэд  хүсэлт тавьжээ. Тэгээд  Хятадуудтайгаа эвлэрсэн дүр эсгэсэн байдаг юм. Энэ ч сүүлдээ хууль бус гэмт хэрэг болох нь нотлогджээ. ХУД-ийн шүүгч Батсүх уг эвлэрлийг бататган захирамж гарган “Хятадын “Ми юань” компанийн нэхэмжилсэн 1,6 тэрбум төгрөгийн оронд “Ихэр нева” компанийг 2,5 га газраа өгөхийг зөвшөөрч байна” гэсэн шүүгчийн захирамж гаргасан боловч уг захирамжаа Батсүх шүүгч хэд хоногийн дараа хууль бус гэдгийг нь нотлон захирамжаа өөрөө хүчингүй болгожээ. Гэтэл хүчингүй болгочихсон захирамжийг  ашиглан Чойжилоо овогтой Бээжинхүү нь БОАЖЯ-ны ТТХГ-ын дарга асан Б.Батсансар нартай үгсэн хуйвалдаж “Ихэр нева” ХХК-ийн нэр дээр байсан 2,5 га газрыг Хятадын “Монжанхар” ХХК-д  шилжүүлсэн БОАЖ-ын сайдын тушаал гаргуулчихсан байдаг юм. “Ихэр нева” ХХК-ийг төлөөлөх ямар ч эрх мэдэлгүй Бээжинхүүгийн хүсэлтээр газрын гэрчилгээг нь шилжүүлсэн болохыг нь иргэн Лхагвасүрэн нотолж, Цэрэнбат сайдад өргөдөл гомдол гаргажээ.

БОАЖ-ын яамны төрийн тусгай хамгаалалтай газрын дарга нарын боольхой ч удалгүй илэрч БОАЖ-ын сайд Цэрэнбатын тушаалаар “Ихэр нева” ХХК-д өмнө нь олгосон 2,5 га газрын ашиглах гэрчилгээг дахин сэргээн олгожээ. Гэвч сайдын тэр тушаалыг нь өнөөдрийг болтол хэрэгжүүлээгүй байгаа юм. Өдгөө ТТХГ-ын даргаар ажиллаж байгаа Сансарбаяр гэгч нь Бээжинхүүг цээжээрээ хамгаалан Лхагвасүрэнгийн хүсэлтийг хав даржээ.

Яамны өндөр албан тушаалтнууд шат шатандаа ингэж ашиг сонирхлын зөрчилтэй “Монжанхар” компанийн Ежинхү, бас Бээжинхүү нарт үйлчилж байгаа учраас иргэн Лхагвасүрэн АТГ-т ханджээ.

Үргэлжлэл бий...

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.