Үнэ цэнэгүй ЮНИТЕЛ


Юнителийн хэрэглэгчид гомдож, юнителийг хэрэглээнээсээ хасч эхэлжээ. Тодруулбал, тус үүрэн телефоны операторыг сонгоод 10 гаруй жил барьсан нэгэн иргэн ийн гомдол бичжээ.

Тэрбээр "Одоогоос 13 жилийн өмнө анх удаа гар утастай болж, ээжтэйгээ явж юнителийн дугаар сонгон авч байлаа...

Тэр цагаас хойш дугаараа нэг ч удаа солиогүй. Сурагч охин байхдаа, оюутан болоод, сэтгүүлчээр ажиллаж байхдаа ч тооны цуглуулга гэж хэлүүлэн нэг дугаараа барьсаар л байв... Миний туулж өнгөрүүлсэн амьдралын тал хувьд нь миний дугаар надтай хамт байлаа... Хэрэв хүн байсан бол баяр, гуниг, зовлон, жаргал гээд бүх л зүйлээ хуваалцдаг дотно найз минь байв...

Сурагч байхдаа нэгжээр цэнэглэдэг байв, дараа нь сарын 15000 төгрөг төлөөд сүлжээндээ үнэгүй ярьдаг болсон. Сэтгүүлчийн ажил утсаар л бүтдэг тул нэгжгүй болж болохгүй... утсаар тодруулга авч байгаад нэгж дуусч л байлаа... тиймээс 30000 төгрөгийн хураамжтай дараа төлбөрт багцад шилжсэн. сар бүр ярианы эрхээ эдэлж дуусахгүй ч дата нь хурдан дуусч, задгайгаар авсаар 40000 төгрөгөөс дээш төлбөр сар бүр төлсөөр... тухайн үед үнэнч хэрэглэгч тул төлбөр гарах дээд хэмжээг чинь нэмлээ хэмээн сар бүр мсж ирж, хоёр ч сараар төлбөрөө төлөөгүй байхад ярих эрхийг минь хязгаарлахгүй яриулж яг л тэжээвэр амьтан шиг л эрхлүүлж, би ч түүнд нь баясаад...

Гэтэл маамуулах болж гэртээ суугаад, суурин интернэт хэрэглэж, гэр бүлийнхнээсээ өөр хүмүүс рүү хэр барагтаа л ярих шаардлагагүй болсон тул хэсэгтээ дугаараа энгийн болгохоор шийдсэн юм...

Бүх төлбөрөө төл гэсний дагуу гурван сарын 140000 аад төгрөг төлсөн. Тэгэхэд миний дансанд 960 минутын ярианы эрх байв. Уг нь тэр миний төлбөрийг нь төлөөд, худалдаад авчихсан зүйл. Гэтэл тэр хамаагүй тэглэдэг л гэнэ. ЗА ЯАХАВ ГЭЭД тоосонгүй. Бас 140000 төгрөгийн маань ю пойнтийг өгсөнгүй, багц шилжихээр тэгдэгээ л гэнэ, ЗА ЯАХВЭЭ Л ГЭЛЭЭ...

Гэтэл би өнөө 13 жил барьсан дугаартайгаа шинэ хэрэглэгч болчихжээ. Нэгжийн зээл 1000 төгрөг... ЗА ЯАХВЭЭ, зээлэх албатай биш гээл өнгөрлөө.

Гэр бүлийн гишүүдтэйгээ групп үүсгээд ярьдаг ХАМТДАА үйлчилгээг нь хэрэглэх гэтэл дугаараа дор хаяж зургаан сар барьсан байх ёстой гэж авсан ккк, арай ч ЗА ЯАХВЭЭ гэж чадсангүй ээ... арай дэндлээ... өнгөрсөн хугацаанд тэд намайг эрхлүүлэх биш, би тэднийг эрхлүүлсэн бололтой...

Танил дотно найз маань нэг өдөр ой санамжаа алдсан юм шиг танихаа больчих шиг муухай мэдрэмж байлаа...

Хүн ер нь дотны хүндээ хамгийн ихээр гомддог гэдэг шд, би ЮНИТЕЛД үнэхээр их гомдсон тул дугаараа барихаа болихоор шийдсэн. Нэг хүний үгийг тоохгүй байж болох ч, тэр хүний хүрээлэл ямар байдгийг харуулж энэхүү постыг шээр хийнэ үү...

Юнителд нэг хэрэглэгч жилдээ хэдэн төгрөг төлдөг вэ, жижиг мөнгөнүүд нийлж том мөнгө болдог юм шүү...

Өөрийн 13 жил барьсан дугаараа албан ёсоор буцааж өгөх хүсэлт гаргаж байна..."  гэжээ.

Unitel Unitel Group Office

АРДЧИЛАЛ.МН

twitter share 2
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-03-07 ip: 202.9.40.14

    юнител золбин юмаа телбер телех хугацаа болонгуут дугаар илруулех уйлчилгээ нь хаагдаж энэ тэр дарамтлаад бгаамуу боогоод байгаамуу

  2. 2020-03-05 ip: 66.181.161.106

    MCS Оджаргал бол шунлын тулам , бирд шүү дээ. Бас Гэринтернет гэж шулаасны луйвар байна. Үнэгүй гэж гэрээ хийсэн байтал 25000 аар 18 удаа хүчээр авлаа. Хурд гэж яст мэлхий.... Хүн ямар иөнх амьдрах биш , ядарсан иргэдээ бас ингэж шулж байгаа БИРД үйлийн үр гэж байдаг гэдгийг ойлгохооргүй болтлоо харалган болж дээ. Зайлуул. Жижигхэн хүмүүс мөнгөтэй болсон ч жижигхэн хэвээрээ дуусдаг.