Дэд сайд асан Д.Доржпүрэвийн завшсан байж болзошгүй 35 сая ам.долларын хэсэг нь ил гарав уу?


Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг  АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2016 оны есдүгээр сард тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 148.4, 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж, цагдан хорьж байсан билээ.

Ингэхдээ Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын хөрөнгө 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Тодруулбал, Д.Доржпүрэв эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийн байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан юм. Мөрдөн байцаалтын явцад ч гэсэн зарим гэм буруутай үйлдэл нь нотлогдсон гэх мэдээлэл бий. Гэсэн ч хэргийг ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА дууссан гэх үндэслэлээр хаасан түүх саяхных.

Гэвч тэрбээр хөөн хэлэлцэх хугацаа нь хаагдсан хэргээ гэм буруугүй нь нотлогдож хэрэг хаагдсан, сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн улс төрийн явуулга хэмээн  өөрийгөө “өмөөрч” байгаа ажээ.  Үнэн хэрэгтээ гэм буруутай байсан ч гэсэн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан л бол хэрэг хаагдах болно. Үүнийг тэр бүр хүн судлаад байхгүй болохоор ийнхүү өөртөө ашигтайгаар тайлбарлаж байх магадлалтай юм.

Их хэмжээний ам.доллар хувьдаа завшсан байж болзошгүй этгээд харин сонгуулийн сургаар сайн үйлсийн нэрээр ЭМЯ-д 20 сая төгрөг хандивлав. Ингэхдээ дэд сайд асан гэх нэрээр биш иргэн Д.Доржпүрэвийн дүрээр гарч ирсэн. Мөнгө хандивласанд нь, эх оронч үйлдэл гаргасан нь баярлаж байгаа ч завшсан мөнгөний тодорхой хэсэг нь ийнхүү ил гарлаа гэж хардах үндэслэл байна. Учир нь тэрбээр  2020 онд сонгуульд нэр дэвшихээр ийнхүү PR хийгээд эхэлсэн аж.

Тэгвэл улсад онц их хэмжээний хохирол учруулсан энэхүү хэргийг сэргээн шалгах боломж байгаа. Бас боломж байхгүй. Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар гишүүний санаачлаад батлуулаад байсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулиар яг ямар байдлаар хэрэгжих нь тодорхойгүй байгаа. Үүнээс болж яг ямар  хэрэг сэргээгдэх, ямар хэрэг сэргээгдэхгүй нь одоо болтол тодорхойгүй байгаа.

Хэрвээ хэргийг нь сэргээлээ гэхэд Эрүүгийн хуулинд хөөн хэлэлцэх гурван удаа өөрчлөгдсөн. Аль ашигтай байдлаар нь Д.Доржпүрэвийг  шалгах болно. Улмаар хэргийг  дахин  хэрэгсэхгүй болох магадлал өндөр байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын батлуулсан хуулиар бол өчиггүй шалгаад ял оноох магадлал өндөр байгаа.  

Асуудлын гол нь нэг хүндээ биш улс төрчид ингэж л нэгэндээ боломж олгоод байгаад оршиж байна. Хэрэг нь нийгэмд өндрөө авч  шуугиад эхэлтэл “мундаг” хууль баталлаа сэргээнээ шалганаа л гэсэн хаана байна. Хуулийн ТОДОРХОЙГҮЙ байдлаас болж  хуулийн байгууллага ажлаа яаж хийх нь хүртэл тодорхойгүй болсон. Хуулийн байгууллагын  ажиллах гол хууль нь ийм асуудал дагуулж байхад яаж авлига, албан тушаалын хэрэгтэй  тэмцэх вэ?

Энэ мэтээр улс төрч сэтэр зүүсэн сонгуулийн шоугаа албан ёсоор хэлүүлсээр байх уу? Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

ЭХ СУРВАЛЖ: DORGIO.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.