АНУ Талибаныг бөмбөгдлөө


АНУ-ын зэвсэгт хүчин Афганистаны Хильменд аймаг дахь Талибан дайчдыг бөмбөгдөж, энхийн гэрээг эрсдэлд унагалаа.

АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгч Хильменд аймгийн Нахр-и Сараж гэх газарт Афганистаны үндэсний аюулгүй байдлын хүчин рүү довтолсоор байсан талибанчуудыг бөмбөгдсөнөө мэдэгджээ. Харин Пентагоны зүгээс энэ үйлдэл нь хамгаалалтын шинжтэй, Талибаны дайралтыг саатуулах зорилготой арга хэмжээ бөгөөд өнгөрсөн 11 өдрийн хувьд АНУ-ын зүгээс хийсэн эхний дайралт хэмээн мэдээлсэн байна.

АНУ-ын зүгээс талибанчуудыг шаардлагагүй довтолгоонуудаа зогсоож, гал зогсоох амлалтаа биелүүлэхийг шаардсаар байсан билээ.

Афганистаны Засгийн газрын мэдээлснээр талибанчууд өнгөрсөн шөнийн дайралтаар 20 афган цагдаа, цэргийн аминд хүрчээ.

Энэ гэнэтийн үйл явдал Трамп Талибаны удирдагчтай урт, найрсаг ярилцлага хийсэн хэмээн мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа болж буй нь хачирхалтай. АНУ Талибантай энх тайвныг тогтоохыг хичээн ажиллаж, 14 сарын дотор бүх цэргүүдээ татахаа ч амласан билээ. Энхийн гэрээнд Афганистан Талибаны 5000 хоригдлыг суллах заалт орсон ч Афганистаны засгийн газар тус заалтыг биелүүлэхгүй хэмээсэнд талибанчууд Афганистаны эсрэг галаа зогсоохгүй довтолсоор байсан билээ.

Эх сурвалж: rt.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.