Х.Батчимэг: ЖДҮ-гээс учирсан хохирлыг төлүүлэх нь гарцаагүй


Прокурорын байгууллага ЖДҮ сан болон төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ямар арга авч байгаа талаар УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр  нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгээс тодрууллаа.

Тэрбээр “2017 оны 07 дугаар сарын 01-нй өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан.

Прокурорын байгууллагад ирүүлсэн төрийн байгууллагын хүсэлт 2019 онд өмнөх оноос 1,8 дахин өссөн нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсныг төлүүлэх хэрэгцээ, шаардлага төрд байгаа нь харагдаж байгаа юм. Прокурор анхан шатны 862 шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцож, төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн үнийн дүн өнгөрсөн оноос 1,8 дахин өссөн байна.

Харин Прокурорын санаачилгаар бичсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байдаг. Шалтгаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “прокурор өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай” заасантай уялдуулж нэмэлт, өөрчлөлт хийгээгүйгээс прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг шүүхийн практикаар нэгэнт тогтоогоод байна. Хууль, тогтоомжийн зөрчилтэй асуудлаар Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлсэн.

” гэв.

ЭХ СУРВАЛЖ: LIVETV.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.