“Brent” маркийн нефтийн үнэ өсчээ


МОСКВА. /TASS/. Хэдхэн өдрийн өмнө огцом унаад байсан “Brent” маркийн нефтийн үнэ өсч эхэлсэн байна. Лондоны “ICE” биржийн даваа гаргийн арилжааны явцад ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.16 хувиар өсч, нэг торх нь 51.29 ам.долларт хүрчээ.

 

Түүнчлэн АНУ-ын Техас муж улсад олборлодог “WTI” маркийн нефтийн үнэ нэг торх нь 46.15 ам.доллар болж, 3.01 хувиар өссөнийг даваа гаргийн арилжааны мэдээлэл харуулсан байна.

 

Умард тэнгисийн “Brent” маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ хоёрдугаар сарын 27-нд 4 гаруй хувиар унаж, нэг торх нь 49.66 ам.долларт хүрч байв. Хамгийн сүүлд энэ төрлийн нефтийн үнэ 2017 оны долдугаар сарын сүүлчээр 50 ам.доллароос доошилж буурч байжээ. Харин “WTI” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 4.5 хувиар буурч, 44.95 ам.доллар болсон нь 2019 оны нэгдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт аж. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.