Хятад улс хоногт 116 сая амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ


Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, эх газрын Хятад улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 80026-д хүрснээс 2912 өвчтөн нас барж, 44462 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар 32 652 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн нэг хоногт тус улсад 202 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2837 хүн эмнэлгээс гарч, 42 өвчтөн нас баржээ.
 

  • БНХАУ хоногт 116 сая  ширхэг амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Амны хаалт үйлдвэрлэх хүчин чадал нь өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний үеийнхтэй харьцуулахад даруй 12 дахин нэмэгдсэн байна.
     
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Хятад улсын нутаг дэвсгэрээс гадна шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 7169-д хүрснээс сүүлийн нэг хоногт 1160 шинэ тохиолдол бүртгэгджээ. КОВИД-19 вирусийн халдвар дэлхийн 58 улсад тархаад байна. Халдварын улмаас 104 хүн нас барснаас сүүлийн нэг хоногт 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдварын анхны тохиолдлууд Азербайжан, Эквадор, Монако, Катар, Доминикан улсад бүртгэгдэв. Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 88436-д хүрээд байна.
     
  • АНУ-д шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг зургаан сарын дараа хийж эхлэх бөгөөд ирэх оноос эхлэн худалдаанд гарна гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс мэдэгджээ. Туршилтад эхний ээлжид 20-25 эрүүл хүн сайн дурын үндсэн дээр хамрагдах аж. Эмч нар шинэ вакцин хэр үр дүнтэй болон хүний эрүүл мэндэд аюулгүй эсэхийг тогтоох бөгөөд эхний үр дүн долоодугаар эсвэл наймдугаар сард гарах гэнэ.
     
  • Индонезийн иргэний агаарын тээврийн “Garuda Indonesia” компанийн онгоц Японы Ёкохама хотын боомтод карантинд орсон “Diamond Princess” усан онгоцны багийн гишүүд болох Индонезийн 69 иргэнийг Индонезийн Ява арлын Кертажати нисэх онгоцны буудалд буулгажээ. Тус хөлөг онгоцны багийн бүх гишүүд өнгөрсөн ням гарагт хөлгийг орхисон байна.
     
  • Итали улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 1.5 мянгад хүрсэн хэдий ч эдгэрэлтийн түвшин нэмэгдэж байна гэж тус улсын иргэний хамгаалалтын албаны дарга Анжело Боррелли мэдэгджээ. Халдварын улмаас нас барсан хүний тоо 29-д хүрээд байгаа бол нэг хоногт таван хүн эдгэрчээ.
     
  • Аялал жуулчлалын гол улс болох Доминикан улсад коронавирусээр халдварласан анхны тохиолдол илэрчээ. Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Доминикан улсад өнгөрсөн сарын 22-нд ирсэн 62 настай Италийн иргэнээс халдвар илэрсэн байна. Тус улсад ирэх үед түүнд халдварын шинж тэмдэг гараагүй бөгөөд шинжилгээгээр тэрбээр “В” хүрээний томуу, шинэ төрлийн королнавирусийн халдвар нэгэн зэрэг илэрсэн байна. Түүнчлэн Франц улсаас ирсэн нэгэн иргэн шинжилгээний хариу хүлээж байгаа гэнэ.
     
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Марк Лоукок НҮБ-ын онцгой байдалд хариу үзүүлэх төв сангаас 15 сая ам.долларыг коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулж гаргажээ. Энэхүү хөрөнгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн санд шилжүүлэх аж.
     
  • Дэлхийд хамгийн олон үзэгчтэй Луврын музей тодорхойгүй хугацаанд хаалгаа барьжээ. Франц улсад 130 хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар аваад байна.
     
  • Иран улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 975 хүрч, 54 өвчтөн нас баржээ.
     
  • Тайланд улсад коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас Таиландын иргэн 35 настай эрэгтэй нас барсан аж. Эмч нар нэгдүгээр сарын сүүлээр түүнд денге чичрэг өвчний онош тавьсан бол хоёрдугаар сарын эхээр авсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирусээр халдвар авсныг мөн тогтоосон байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.