БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол(хураангуй) 

  1. Иргэншил

Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)

БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 

 2. Нас

 2020 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1980.9.1-нээс хойш төрсөн иргэн)

 Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2020 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх(1975.9.1-нээс хойш төрсөн иргэн)

 3. Боловсрол

  Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2020 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

  Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2020 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

БНСУ-ын Их дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй. 

БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

 2020 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

4. Тавигдах шалгуур

 Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

   -  4.0 бол 3.49

   -  4.3 бол 3.75

   -  4.5 бол 3.91

   -  5.0 бол 4.34

   -  100 хувиар тооцдог бол 90% дээш байх 

Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.

 Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй , TOEFL IBT 99, CBT 243, PBT 590, IELTS 7.5, TOEIC 855 онооноос дээш байх ёстой. 

Хавсралт: Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

5. Материал бүртгэл: 3.2(Даваа)-3.6(Баасан)Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:30-17:30(Цайны цаг : 12:00-13:30)

6. Бүртгэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас : 7007-1020)

7. Шалгаруулах хүний тоо : 14

8. Лавлах:

 ㅇ Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr

[English version] Scholarships → GKS Notice / Korean Government Scholarship Program

 ㅇ www.studyinkorea.go.kr

 ㅇБНСУ-ын Элчин сайдын яам kormg_cul@mofa.go.kr

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.