"Лион" талбайдаа "Ювентус"-ыг хожлоо


Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд болж өндөрлөлөө.  Энэ шатанд Францын "Лион" клуб талбайдаа Италийн аварга "Ювентус"-ыг хүлээж авч, эхний тоглолтоо хийсэн юм. 

Энэ тоглолтод "Лион" өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, гэнэтийн бэлэг барилаа. Уг нь "Ювентус"-ыг хоёр тоглолтод илүүрхэж, шөвгийн наймд шалгарна гэж олон хүн таамаглаж байсан. Гэвч "Лион" тийм ч амархан "боорцог" биш гэдгээ харуулав. Тоглолтын 31 дэх минутад Тузар гоолдож, багтаа ялалт авчирсан.

Хоёр багийн хариу тоглолт "Ювентус"-ын талбайд болно. Тиймээс аль нэг багт нь давуу тал байгаа гэж хэлэхэд хэцүү юм. Ямар ч байсан "Лион" талбайдаа гоол алдалгүй хариу тоглолтоо хийхээр боллоо. 

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.