“ШИДЭТ САРНАЙ"-Н ЗОХИОЛЧ БЯЦХАН Ч.СҮНДЭРМААГИЙН ХҮСЭЛТИЙГ БИЕЛҮҮЛЛЭЭ


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Улаанбаатарын өнгө-2019” Хүүхдийн номын анхдугаар уралдаанд “Шидэт сарнай” бүтээлээрээ оролцон ялагчийн цом, дэлхийн 17 хотод болох номын үзэсгэлэнд бүтээлээ оролцуулах эрхийн бичгээр шагнагдсан бяцхан зохиолч Ч.Сүндэрмааг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн 32 дугаар дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Ч.Сүндэрмаа энэ шинэ жилийн баяраар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт бүтээлүүдээ сонирхуулан “Шидэт сарнай” номоо дурсгах хүсэлтэй байгаагаа дурдсан өргөдлийг яаманд ирүүлжээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нар бяцхан авьяастан, хамгийн залуу зохиолч Ч.Сүндэрмаа охины хүсэлтийг хүлээн авч, түүний бүтээлүүдтэй танилцлаа.

Дэлхийн 17 хотод зохиогдсон номын үзэсгэлэнгээс Сири Улс Ч.Сүндэрмаа охины бүтээлийг Араб хэлээр орчуулж, хэсэгчилсэн байдлаар хэвлүүлэх хүсэлт тавьжээ. Мөн үлгэрийн баатрууд зурах дуртай тэрээр хэдхэн хоногийн өмнө “Ид шид” нэртэй 48 бүтээлтэй гар зураг, зурагт номын үзэсгэлэнгээ сургууль дээрээ дэлгэж, найз нөхөд, багш нартаа бэлэг барьжээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг бяцхан авьяастан Ч.Сүндэрмаа охинд амжилт хүсээд шинэ жилийн бэлэг гардууллаа. Мөн салбарын шагнал болох “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналаар шагнаж урамшууллаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.