АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна


ШИНЭ ДЕЛИ. /VOA/. АНУ Энэтхэг улсын зэвсэгт хүчинд 3 тэрбум ам.долларын өртөг бүхий нисдэг тэрэг, бусад техник хэрэгслийг худалдаалах гэрээнд гарын үсэг зурна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.

 

Энэтхэг улсад айлчилж буй Д.Трампыг Ахмедабад хотод үг хэлэх үеэр түүнийг болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг сонсохоор цугласан 100 мянга гаруй хүнд хандан АНУ-ын Ерөнхийлөгч ийнхүү мэдэгдсэн байна.

 

Айлчлалын үеэр худалдааны шинэ хэлэлцээр байгуулахгүй гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн боловч тэрбээр энэтхэгчүүдэд хандан үг хэлэхдээ, хоёр орон урьд байгаагүй худалдааны хэлэлцээрийг байгуулна гэжээ. Энэтхэгийн Ерөнхий сайдтай хоёр талд харилцан ашигтай хэлэлцээр байгуулна гэдэгтээ итгэлтэй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

 

Мөн Н.Моди хоёр талын батлан хамгаалах, эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын харилцаа өргөжиж буйг онцлоод, Энэтхэг улс шинэ боломжуудыг АНУ-д танилцуулах болно хэмээн мэдэгдсэн байна. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.