Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ


 Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц мэдээлэл хийлээ.

Тэрээр Цагаан сарын баярыг тэмдэглэхийн утга учрын тухайд “Бидний эцэг өвгөд 1000 жилийн өмнөөс Цагаан сарын баярыг тэмдэглэж ирсэн. Ямар шашинтай, Монгол ард түмэн чинь хэн юм бэ гэдгийг мэдүүлдэг баяр.Энэ бол 365 хоногийн сүүлчийн өдөр ямаршуу явж ирснээ, амьд сэрүүн явж байгаагаа, гэр орондоо дэвшил хөгжил авчирснаа тэмдэглэж байгаагийн хэлбэр.

Эв нэгдлээ илэрхийлж, муухай сэтгэлээ үгүй хийе гэсэн донжтойгоор хөөрөг зөрүүлдэг. Шинэ жилдээ элбэг дэлбэг байхыг билэгддэг. Монгол хүн билэгдлээрээ амьдардаг” хэмээн тайлбарласан юм.

Энэ жилийн зурхайн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд талын дарга нарт бүр ширүүн гэж гарсан

Үргэлжлүүлэн энэ жилийн зурхайн талаар “Цагаан сараар зурхай зурж, хүн болгоны тус тусад нь зурхай гардаг. Хувь хүний хувьд хөгшчүүдэд нэлээн таатай, залуучуудуудад нэлээн хардуу маягтай, нялхас хүүхэд нэлээн анхаарах ёстой гэж гарсан.

Нийгмийн хувьд ноднингийн зурхай дээр дээдсүүдэд ширүүн гэж байсан бол энэ жилийнх ч дунд талын дарга нарт бүр ширүүн гэж гарсан байна лээ.

Энэ нь жилийн хувьд хууль зүйн дагуу,зөв зохистой ажил хөдөлмөр хийхгүй бол хэцүү гэсэн үг. Гэхдээ өөрийгөө захирч, зөв залж, бие, хэл, сэтгэл гурваа зөв авч яваа хүнд бол их нөлөөлдөггүй.Харин будилж яваа хүмүүсийн хувьд нилээн анхаармаар харагддаг” гэж ярилаа.

Бусдыг бодоод эхэлбэл аюул зовлонгоос хол өнгөрнө

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц “Дэлхий даяар аймшигт ханиад гарсан.Ер нь 700 жилийн өмнө нэгэн судар дээр сарьсан багваахайн зургийг тавиад ирээдүйд цаг цөвдхийн цагт их хижиг өвчин гарна гэж гарсан байдаг.

Тэр мэтчилэн тэрхүү судар дээр тэр үед ямар утлага хийх үү, ямар ном унших уу гэсэн аргуудыг заасан байдаг. Тэрнээс ч гадна Богдын Лүндэнгийн номд ямааны мах, тахианы мах, илжигний мах тэргүүтэнгээс асар их зовлонтой ханиад гарна гэдгийг хэдэн зуун жилийн өмнө гарна гэсэн байдаг.

Хувиа бодсон үзлээс үүсэж энэ муухай зүйлс гардаг.

Би чинь гурван сая хүний нэг, би өвдчихвөл,Монголчууддаа халдаачих юм бол асар хүнд болно гэж бусдыг бодоод эхэлбэл аюул зовлонгоос хол өнгөрнө.

Нэг л Монгол хүн алдаатай хөдлөхөд, энэ ханиад хүрч ирэх цаг ирээд байна” хэмээлээ.

Битүүний хурлыг хурдгаараа хурах боловч олон нийтийг аль болох ирэхгүй байхыг хүснэ

Хийдээс таван хүнтэй комисс гаргаж, сүсэгтэн олонд зориулсан карантин тогтоох хүртэл амны хаалтыг олноор тавьсан, гадны урд талбай дээр маск түгээх ажлыг хийж байна, гар ариутгах бодисыг байрлуулсан.

1000 жилийн уламжлалт арга хэмжээг цуцална гэдэг нь хүмүүст их эвгүй санагдах байх. Харин хөл хорио тогтооно гэсэн амгалантай үгээр хэлээсэй гэж бодсон.

Их болсон зургаан зүйлийн амьтан, бид бүгдийн сайхны төлөө уншлага номоо зориулах нь бидний үүрэг.

Гандантэгчилэн хийдийн хувьд ихэс дээдэс, далдын хувилгаатнуудын ийм юм болно гэж урьдчилан эхлсэн номнуудад байгаа номыг унших, үрэл,утлагыг бэлтгэх гэсэн зааврын дагуу хөдөлж байна.

Бидэнтэй адилхан шашинтай газруудад үрэл, утлага тараах, Ломо-Жама бурхны өмнөөс тарнийг тоолох,бясалгал тоолох ажлуудыг хийж байна.

Гандангийн 13 салбарт  бумаар нь гүрэм дором хийж байна. Өнөөдрөөс гэхэд 100,000 Дарь эх унших ажлыг эхлүүлсэн. Битүүний хурлыг бид бол хурдгаараа хурна. Олон нийтийг аль болох битгий ирээч ээ гэж байна.

Цагаар сарын заслын тухайд “Шинэ жилийн заслыг ханиад томуу гарсан үед яараад хэрэггүй. Цагаан сараар хийдэг заслуудыг тусгай лам нар гаргаад хийлгэж өгнө” хэмээн ярилаа.

ШУУД ҮЗЭХ:

 

 

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-02-28 ip: 202.55.188.87

    монголын уламжлалт шашин нэртэй монгол биш харийн ядуу төвд улсын шашин зайл