Академич Г.Лувсанцэрэн агсны нэрэмжит тэтгэлгийг 2 оюутан хүртлээ


Академич Г.Лувсанцэрэн агсны хүүхдүүд Л.Энхжин, Л.Батжил нар 2008 оноос Монголд шашин судлал, буддын судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аавынхаа үйл хэргийг мөнхжүүлэн, энэ салбарын шилдэг оюутан залууст тэтгэлэг олгож эхэлсэн билээ. Одоогоор МУИС-ийн Шашин судлалын салбарын 30 орчим оюутан энэ тэтгэлэгт хамрагдаад байна.

2019 оны академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит 11 дэх удаагийн тэтгэлгийг  МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхмийн Шашин судлалын бакалаврын түвшний III ангийн оюутан Э.Намуун, Г. Энх-Амар нар хүртэв.    

Энэ удаагийн тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд академич Г.Лувсанцэрэн агсны хүү Л.Батжил, тус тэнхимийн ахлах багш Д.Энхтөр, Др.С.Янжинсүрэн, С.Дэмбэрэл болон тэнхимийн бусад багш нар оролцож, тэтгэлэг хүртсэн оюутнуудад амжилттай суралцан цаашид шашин судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, шашны тухай шинжлэх ухаанч мэдлэгийг нийгэм, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Монголд шашин судлал, буддын судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан академич Г.Лувсанцэрэн багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа  илэрхийллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.