Сурагчдын II улирлын амралт өнөөдрөөс эхэллээ


Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна.  Сурагчид 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал нийт 3 долоо хоног амрах юм. Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 2020 оны нэгдүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД ЭНЭ ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АМРАХ ХУВААРЬ:

Нэгдүгээр  улирал аравдугаар сарын 28-аас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
Хоёрдугаар улирал арванхоёрдугаар сарын 23-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал хоёр долоо хоног
Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас амарна.

ОРОН НУТГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД ЭНЭ ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АМРАХ ХУВААРЬ:

Нэгдүгээр улирал аравдугаар сарын 28-аас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
Хоёрдугаар  улирал арванхоёрдугаар сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг  долоо хоног
Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг  нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-аас эхлэх аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.