Токио 2020-ийн сайн дурынхны сургалтыг хойшлуулжээ


Токио 2020 олимпийн наадмын зохион байгуулагчид тус наадмын үеэр ажиллаж сайн дурынхныг бэлтгэх сургалтаа хойшлуулж байгаагаа зарлажээ. Шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдтай тархаж байгаагаас үүдэн ийм шийдвэр гаргасан байна. Төлөвлөгөө ёсоор сургалт өнөөдөр /2020.02.22/ эхлэх байжээ.

Гэхдээ энэхүү сургалт тодорхойгүй хугацаагаар хойшдлогдсон ч олимпийн наадмын бусад бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа, олимпийн наадам цуцлагдах гэх мэт асуудал үүсэхгүй гэдгийг зохион байгуулагчид мэдэгдэлдээ онцолсон байна. “Covid-19” халдварын тархалтаас үүдэн Токио 2020 зуны олимпийн наадам цуцлагдаж магадгүй гэсэн шуум сүүлийн үед гарах болсон бөгөөд энэ тал дээр зохион байгуулагч тал эрс үгүйсгэсэн байр суурьтай байгаа билээ.

Эх сурвалж: REUTERS

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.