Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ


Шинэ төрлийн коронавирус буюу “covid-19”-ийн тархалтыг зогсоох үүднээс Хятадын төв банк мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус банк “covid-19” халдвар тээж байж болзошгүй гэж үзсэн мөнгөн тэмдэгтүүдээ зөвхөн ариутгаад зогсохгүй устгах хүртэл арга хэмжээг өнөөдрөөс /2020.02.22/ авч эхэлжээ.

ДЭМБ-ийн судалгаагаар тус вирус нь аливаа зүйлийн гадаргуу дээр хэдэн цаг хүртэл идэвхтэй байдаг гэдгийг тогтоосон байна. Тус улсын эрх баригчид Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх банкуудыг мөнгөн тэмдэгтүүдээ ариутгахыг үүрэг болгожээ. Ингэхдээ хэт ягаан туяагаар шарсны дараагаар 14 хоног хадгалж байж гүйлгээнд гаргаж байгаа юм.

Харин халдварын өндөр эрсдэлтэй газрууд буюу эмнэлэг, дэлгүүр, далайн бүтээгдэхүүний зах зэрэг газарт гүйлгээнд орсон мөнгөн тэмдэгтүүдийг устгах арга хэмжээг авахаар болжээ. Устгасан мөнгөн тэмдэгтүүдийг нөхөхийн тулд шинээр их хэмжээний мөнгө хэвлэж байгаа ба халдварын голомт болсон Ухань хотод л гэхэд дөрвөн тэрбум орчим юанийг шинээр гүйлгээнд гаргасан байна. Хэдийгээр одоогоор мөнгөн тэмдэгтээр covid-19 халдсан гэсэн мэдээлэл байхгүй ч өмнөх судалгаануудаас харахад мөнгөн тэмдэгтүүд нь маш олон нян бактерийг тээж байдаг аж. АНУ-д 2017 онд хийсэн судалгаагаар дурын доллар дээрээс тэжээвэр амьтдын ДНК, эмийн бүтээгдэхүүний үлдэгдэл, төрөл бүрийн бакьериуд, вирусууд илэрсэн байдаг.

Эх сурвалж: CNN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.