БНСУ-д халдвар авсан хүний тоо 433 болжээ


Ѳмнѳд Солонгост нэг шѳнийн дотор 142 хүн шинэ тѳрлийн коронавирусийн халдвараар ѳвчилсѳн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагууд ѳнѳѳдѳр ѳглѳѳ /2020.02.22/ мэдээлсэн билээ.

Харин үдээс хойш буюу 16.00 цагийн байдлаар нэмж 87 хүн халдвар авсан нь тогтоогджээ. Ингэснээр тус улсад 24 цагийн дотор 229 хүн шинээр халдвар аваад байна. Үүнээс 92 нь Тэгү хотод байдаг "Шинчон Тэгү" сүмийн итгэгчид байгаа юм. Тус сүмийн итгэгч 61 настай эмэгтэй анх халдвар авснаа мэдэлгүй сүмийн цуглаанд очсоноос болж ийнхүү маш олон хүнд халдвар тараагаад байна.

Нийт халдвар авсан 433 хүний 150 гаруй нь тус сүмийн итгэгчид гэнэ. Тухайн үед 9,300 орчим хүн цуглаанд очсоноос 500 гаруйд нь коронавирусийн шинж тэмдэг илэрч байгаа аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.