Одой хэмээн дээрэлхүүлдэг 9 настай хүүгийн бичлэг цахим орчныг шуугиулж байна


Австралийн Брисбэн хотын нэгэн ээж хүүгийнхээ уйлж буй бичлэгийг цахим орчинд түгээсэн бөгөөд өнөөдрийн хамгийн шуугиан тарьсан хэрэг болж байна.

Бичлэг дээрх 9 настай хүү өөрийг нь ахондроплази буюу одой учраас хүмүүс, найз нөхөд нь дээрэлхэж шоолдог тул үхэхийг хүсэж буйгаа хэлэн хашхиран уйлж байсан юм.

Ээж нь хүүгээ сургуулиас нь ирж авах болгонд олонд дээрэлхүүлж байгааг хараад эцэстээ тэвчээр нь алдарсандаа энэ бичлэгийг хийсэн хэмээн тайлбарласан ба эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, багш нарыг  хүүхдээ зөв хүмүүжүүлэхийг уриалан дээрэлхэлтийн үр дагавар ямар байдаг гэдгийг  сайн зааж зөвлөхийг шаардсан юм.   Мөн хүүг нь хэрхэн дээрэлхүүлдэг зарим жишээнээс бичлэгийн үеэр дурдсан нь сургуулийнхан охидууд түүнийг гөлөг шиг хэмээн доромжилж  толгойг илдэг гэхэд хүү нь битгий энэ бүхнийг нь яриач гэж гуйсан юм.

Түүнчлэн хүү нь дээрэлхүүлдгээсээ болж амиа хорлохоор  хэд хэдэн удаа оролдсон ба ердөө 6 настай байхдаа анхны оролдлогоо хийжээ.

Энэхүү бичлэгийг олонд түгээснээр бүх зүйл өөрчлөгдөж, хүмүүсийн бие биенээ дээрэлхдэг муухай занг засч  чадна хэмээн найдаж байгаагаа ээж нь хэлсэн юм.  

Хүүгийн мэдээ тархсаны дараа олон олон одууд  түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд түүнд зориулан хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй хэмээн хандив өргөж байгаа гэнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.