Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов


Нийслэлийн Засаг дарга өчигдөр Б/31 тоот захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин өнөөдөр Б/34 тоот захирамж гаргаж Н.Батсүмбэрэлийг тус дүүргийн Засаг даргаар томилов.

Н.Батсүмбэрэл нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч юм. Түүнийг гурав хоногийн өмнө буюу энэ сарын 18-нд НИТХ дахь МАН-ын бүлгийн хурлын гишүүд даргаараа томилжээ.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүд хуралдаж Д.Ганболдын оронд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг, дүүргийн намын хорооны дэд даргаараа Л.Ариунтуяаг улираан сонгосон байна.

Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл нар нь МАН-ын Шинэчлэлийн хороонд хамт зүтгэж байсан хуурай ах, дүүс гэдгийг намынхан нь хэлдэг.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.